Үйлчилгээний нөхцөл

Mongolia Today нь эерэг мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, хараат бус, бие даасан мэдээ мэдээллийн платформ юм. Бид хүн бүрийг контент бүтээгч, мэдээлэгч, нийтлэгч гэдэгт итгэдэг учраас танд өөрийн контентоо бусадтай хуваалцах, нийтлэх боломжийг олгож байна. Ингэснээр Mongolia Today платформоор дамжуулан та өөрийн контентыг дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа уншигч хэрэглэгчдэд хүргэх боломжтой бөгөөд бид дараах дүрмээр хамтран ажиллана.

Нэг: Ерөнхий нөхцөл

  • Mongolia Today платформд контентоо нийтлэхийн тулд та эхлээд “Зочин нийтлэгч”-ээр бүртгүүлж, манай Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрсөн байна.
  • Mongolia Today платформ нь хууль эрх зүйн орчин, бусад хүчин зүйлээс шалтгаалан ерөнхий нөхцөл, нууцлалын бодлого, түүний нөхцөлүүд, тэдгээртэй холбоотой бодлого, журамд бие даан өөрчлөлт оруулах боломжтой. Тухайн өөрчлөлт таны хууль ёсны эрх, ашиг сонирхолд нөлөөлөхөөр бол бид танд урьдчилан мэдэгдэнэ. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд та платформыг ашиглахаас татгалзах эрхтэй.
  • Бид платформыг байнга хөгжүүлэх, боловсронгуй болгох, хэрэглэгчдийн оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, платформ болон түүнд байрших контентуудын чанарыг сайжруулах зорилгоор цаашид функцийн болон үйлчилгээний төрөл, хэлбэрийн өөрчлөлт, шинэчлэлүүдийг нэвтрүүлсээр байх болно.

Хоёр. Бүртгэл үүсгэх

  • Mongolia Today платформын зочин нийтлэгчээр бүртгэл үүсгэхийн тулд та 18-аас дээш настай байх шаардлагатай.
  • Хэрэглэгчийн бүртгэл үүсгэхэд танаас зарим мэдээлэл /и-мэйл хаяг, утасны дугаар…г.м/ оруулахыг шаардана. Бүртгэгдсэн аливаа мэдээллийг бид нууцалж, чандлан хамгаалах үүрэг хүлээнэ. Энэ талаар дэлгэрэнгүйг Нууцлалын бодлогоос уншиж танилцана уу.
  • Та бүртгүүлэхдээ үнэн зөв мэдээлэл оруулах үүрэгтэй. Таны мэдээлэл шинэчлэгдэх тохиолдолд бүртгэлийн мэдээллээ давхар шинэчилж байх нь танд хүрэх техникийн тусламж удаашрах, аливаа хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах, тухайн бүртгэлээр үйлчилгээ авах эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлахаас сэргийлнэ.
  • Та Бүртгэлийн аюулгүй байдлаа хамгаалах үүднээс өөрийн Бүртгэлийн нууц үгийг хэнд ч задруулахгүй байх шаардлагатай. Таны бүртгэлийг зөвшөөрөлгүй ашигласан эсвэл бусад хууль бус халдлага илэрсэн тохиолдолд admin@mongoliatoday.mn хаягаар бидэнд хандана уу.

Гурав. Нийтлэл оруулах

  • Зочин нийтлэгч дараах төрлийн мэдээ мэдээллийг оруулах боломжтой бөгөөд бид уншигчид мэдээлэл өгөх, мэдлэг нэмэх, тэдний амьдралд, ажилд тус болох бүх контентыг дэмжинэ. Үүнд:
  • Цаг үеийн мэдээ
  • Урам, зориг төрүүлж, сэтгэл сэргээх түүх, дурсамж
  • Судалгааны өгүүлэл
  • Мэргэжлийн зөвлөгөө, нийтлэл
  • Шүүмж, сэтгэгдэл
  • Бидний амьдралд тулгарч буй асуудлыг шийдэх гарц, шийдэл, санал, санаачилга
  • Хүнд тус болох зөвлөгөө, туршлага
  • Нийгмийн төлөө чиглэсэн сайн үйлсийн үйл ажиллагаа

 

  • Таны нийтэлсэн контентыг дараах ангиллуудын аль нэгт эсвэл хэд хэдэн ангилалд зэрэг хамаарах боломжтой.
  • Нийгэм, эдийн засаг
  • Улс төр, бизнес
  • Дэлхий
  • Технологи
  • Боловсрол
  • Соёл урлаг, энтертайнмент
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Бусад (гэр бүл, шашин, байгаль экологи... гэх мэт)

 

  • Нийтлэлээ та Монгол эсвэл Англи хэлээр бичиж оруулах боломжтой. Тэгэхдээ хэлний сонголтыг заавал хийнэ.
  • Өөрийн нийтлэлийг аль болох үг үсгийн алдаагүйгээр бичиж илгээх
  • Шаардлагатай тохиолдолд таны илгээсэн мэдээллийн үг үсгийн алдааг тусгай програмаар засна

Дөрөв. Контентын хэлбэр

Зочин нийтлэгч өөрийн бэлтгэсэн контентыг дуу, дүрс (холбоосыг хуулж тавих), зураг зэргээр баяжуулан, хүснэгт, диаграм, инфографик зэрэг хэлбэрт оруулан бичсэн мэдээллийн хэлбэрийг Mongolia Today дэмжинэ.

Тав. Хэн контентоо оруулах эрхтэй вэ?

18 нас хүрсэн Монгол ба гадаадын иргэн. Үүнд:

  • 18 нас хүрсэн Монгол улсын иргэн,
  • Гадаадад оршин суугаа Монголчууд,
  • Монголд ажиллаж амьдарч буй гадаад иргэд,
  • Судлаач, шүүмжлэгчид
  • Салбарын мэргэжилтнүүд
  • Бизнес эрхлэгчид
  • Хийж буй сайн, сайхан зүйлээ бусадтай хуваалцахыг хүссэн бүх хүмүүс

Зургаа. Бид ямар контентыг нийтлэхгүй вэ?

  • Хүчирхийлэл, гэмт хэрэг, садар самуун, гүжирдлэг, гүтгэлгийн шинжтэй;
  • Ёс бус үг хэллэг агуулсан;
  • Утга найруулгын алдаатай буюу ойлгомжгүй;
  • Бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, нийтлэлийг тэр чигээр нь хуулбарласан;
  • Зар сурталчилгаа, бараа бүтээгдэхүүн худалдан авахыг тулган шаардсан мэдээ мэдээлэл;

Долоо. Mongolia Today дижитал платформын эрх, үүрэг

  • Зочин нийтлэгч Mongolia Today платформд оруулсан мэдээ мэдээлэл, контент, нийтлэлийн үнэн зөв байдалд хариуцлага хүлээнэ.
  • Таны оруулсан мэдээ, мэдээлэл, контентыг баяжуулж бичигдсэн бусдын нэмэлт мэдээлэл, сэтгэгдэлд Mongolia Today хариуцлага хүлээхгүй.
  • Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Mongolia Today таны оруулсан контентыг тантай зөвшилцөлгүйгээр устгах эрхтэй.

Найм. Зочин нийтлэгчийн эрх, үүрэг

  • Зочин нийтлэгч энэ нөхцөлийн 3 дахь хэсгийн заалттай нийцэх бичвэр, контентоо нийтлэх эрхтэй;
  • Зочин нийтлэгч нь нийтлэл, контентоо видео дүрс, гэрэл зураг, хүснэгт, инфографик гэх мэтээр баяжуулж, сонирхолтой болгохыг эрмэлзэнэ;
  • Зочин нийтлэгч контентынхоо үнэн бодит байдалд хариуцлага хүлээх үүрэгтэй;
  • Зочин нийтлэгч контентоо бүтээхдээ мэдлэг, ур чадвараа дайчлан, 2 ба түүнээс дээш баттай эх сурвалжуудаар баталгаажуулахыг эрмэлзэх;

Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ дараах цахим хаягаар холбогдож мэдээлнэ үү.