Нууцлалын бодлого

Зочин нийтлэгчдийн хувийн мэдээллийг цуглуулах, хадгалах болоод түүний аюулгүй байдалд Mongolia Today хариуцлага хүлээнэ. Эдгээр мэдээллүүдэд:

1. Холбоо барих хаяг

Хэрэглэгчийн сайтад бүртгүүлсэн нэр, жинхэнэ нэр, овог, имэйл хаяг, утасны дугаар зэрэг орно. Цуглуулсан энэхүү хувийн мэдээллүүдийг Mongolia Today нь тухайн хэрэглэгчдэд тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглана. Хэрэглэгч хувийн мэдээллээ шинэчлэх тохиолдолд хуучин мэдээллүүд устгагдана.

2. Нууц үг (password)

Зочид нийтлэгчид үйлчилгээ үзүүлэхийн тулд тухайн хэрэглэгчийн хувийн нууц үгээр нь дамжуулж таних ба тухайн нийтлэгчийн системд оруулсан нууц үг нь эргэн тайлагдахгүйгээр шифрлэгдэн хадгалагддаг тул тухайн хэрэглэгчээс өөр хүн мэдэх боломжгүй юм. Хэрвээ та өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж нууц үгээ бусдад алдсан тохиолдолд гарах хариуцлагыг Mongolia Today хүлээхгүй.

3. IP-Internet Protocol Address

Энэхүү веб сайтад зочилсон бүх хүний IP хаягийг бид автоматаар бүртгэн авдаг. Энэ мэдээллийг вебийн траффикийг хянах, веб серверийн алдаа мадаггүй ажиллагаа, веб сайтыг хөгжүүлэх, сайжруулах, хуурамч үйлдлээс сэргийлэхэд ашиглах ба хувь хүний нарийн мэдээллийг цуглуулахгүйг баталж байна

4.Бусад мэдээлэл

Бид энэхүү вебээр зочилсон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ ашиглаж буй Веб браузерын мэдээлэл, манай вебийн ямар хуудсуудад зочилсон болон ямар вебээс дамжин орж ирсэн зэрэг техникийн зарим мэдээллүүдийг бүртгэн авдаг. Цуглуулсан мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэх мэдээллийг сайжруулах, ямар мэдээлэл хэрэгтэй байгааг судлах, илгээх, веб сайтад оруулах, үүний дагуу вебийн үйлчилгээг сайжруулах зэрэг маркетингийн зорилгоор ашиглаж болно. Мөн маркетингийн судлаачид, түнш байгууллагуудтайгаа хамтран ашиглаж болох ба хувь хүний мэдээллийг энэ зорилгоор ашиглахгүй.

Мэдээллийн нууцлал

  • Энэхүү веб сайтаар дамжин онлайн хийгдэж байгаа үйлдлүүдийн хувьд мэдээллийн нууцлалыг техникийн хувьд бүрэн хариуцна.
  • Веб сайтаар зочлогчид болон хэрэглэгчдийн хувьд сайтад хандах эрх буюу нэр, нууц үгийн нууцлал, системээс бүрэн салгаж гарах зэрэг үйлдлийн хариуцлагыг өөрсдөө бүрэн хүлээнэ. Бид танд нэр нууц үг хамгаалах талаар танд зөвлөгөө өгөх боловч ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй.

Бусад нөхцөл

  • Манай веб сайтад зочилж, үйлчлүүлснээр тухайн хэрэглэгчийг энэхүү Нууцлалын Бодлогыг уншиж ойлгосны үндсэн дээр бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
  • Энэхүү Нууцлалын Бодлогыг хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх, шинэчлэх эрхтэй. Шинэчлэн өөрчилсөн тухай бүрт хэрэглэгчдэдээ мэйлээр болон энэхүү веб сайтаар дамжуулан мэдээлэл хүргэх үүргийг хүлээнэ.
  • Шинэчилсэн Нууцлалын Бодлого нь веб сайтад тавигдсан даруйдаа хүчинтэй үйлчилж эхэлнэ.