Редакцын бодлого

Монголиа Түдэй Медиа Групп нь дэлхийн монголчууд, гадны сошиал нөлөөлөгчид, хэвлэл мэдээллийн агентлагуудад Монголын нийгэм, улс төр, бизнес, эдийн засаг, соёл, уламжлалын тухай мэдээ мэдээллийг вэб сайт, гар утасны аппликэйшнээр дамжуулан түгээх дижитал платформ юм. Түүнчлэн, онлайн телевиз, радио болон сар тутмын дижитал сэтгүүлээр дамжуулан шинэлэг контентыг бүтээж байна.

Mongolia Today дижитал платформын гол онцлог нь сөрөг болон худал мэдээллийг нийтлэхгүй бөгөөд эерэг, сэтгэл сэргээсэн, тэнцвэртэй, үнэн зөв мэдээ, мэдээллийг түгээх юм. Бидэнтэй ижил зорилготой хэн бүхэн манай платформын “зочин нийтлэгч” болж, контент бүтээж, түгээх боломжтой. Ингэснээр, уншигчид мэдээ мэдээллийг хурдан шуурхай, олон эх сурвалжаас авч, мэдээллийн тэнцвэрт ба үнэн зөв байдал хангагдана гэж итгэж байна.

Манай платформ дараах бүтээгдэхүүнтэй. 

  1. Mongolia Today Digital Magazine,
  2. Mongolia Today мэдээ, мэдээллийн портал
  3. Mongolia Today онлайн радио,
  4. Mongolia Today онлайн TV,
  5. Монголын тухай гэрэл зураг, видеонуудын сан.

MONGOLIA TODAY МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ПОРТАЛ ЦАХИМ ХУУДАСНЫ РЕДАКЦЫН ЁС ЗҮЙ БА БАРИМТЛАХ ЗАРЧМУУД

  • Бид гэмт хэрэг, гүтгэлэг, хүчирхийлэл гэх мэт сөрөг, худал, Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн мэдээ мэдээлэл нийтлэхгүй.
  • Бид тэнцвэртэй мэдээллийг хүргэнэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид иргэн, уншигч бүрт мэдээ, контент бэлтгэж түгээх боломжийг олгож, зочин нийтлэгч болгоно. Зочин нийтлэгч нь үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлогыг мөрдөнө.
  • Бид аливаа улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, бие даасан байдлаар ажиллана.
  • Mongolia Today контент бүтээгчид нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг мөрдлөг болгож ажиллана.
  • Технологийн дэвшлийг ямагт ашиглана.

СУРТАЛЧИЛГААНЫ БОЛОН ХАМТАРСАН КОНТЕНТ

Бидэнтэй ижил үнэт зүйлс, зарчимтай хувь хүн, байгууллагуудтай хамтран олон нийттэй харилцах, маркетингийн зорилготой контент бүтээх, тэдгээрийг түгээх ажлыг хийж, гүйцэтгэх боломжтой.

РЕДАКЦЫН ЭРХ

Редакц нь цахим хуудсанд нийтлэгдсэн аливаа контентийг засаж, сайжруулж, өөрчлөх, устгах  эрхтэй. Хамтарсан контентуудад хийгдэх өөрчлөлт, засвар нь гэрээ болон/эсвэл удирдамжаар зохицуулагдана.

ОЛОН НИЙТЭД ТҮГЭЭХ

Бид мэдээ, контентыг цахим хуудас болон сошиал медиа сувгуудаараа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтална. Манай албан ёсны сошиад медиа хуудсууд:

Facebook: http://www.facebook.com/mongoliatoday.agency

Twitter: @mongoliatoday_