Бидний тухай

МОНГОЛИА ТҮДЭЙ МЕДИА ГРУПП ЮУ ХИЙДЭГ ВЭ? 

Монголиа Түдэй Медиа Групп нь дэлхийн монголчууд, гадны сошиал нөлөөлөгчид, хэвлэл мэдээллийн агентлагуудад Монголын нийгэм, улс төр, бизнес, эдийн засаг, соёлын талаарх мэдээ мэдээллийг дэлхий дахинд бодитой, ил тод мэдээллийн эх сурвалжаас түгээх дижитал платформ юм. Энэхүү платформ нь вэб сайт, гар утасны аппликэйшн хэлбэрээр мэдээ мэдээллийг бэлтгэж хүргэхээс гадна сошиал ТВ, радио болон сар тутмын дижитал сэтгүүлээр дамжуулан шинэлэг контентыг бүтээж байна. 

Mongolia Today дижитал платформын гол онцлог нь нийгэмд болж бүтэж буй сэтгэл сэргээсэн, эерэг болоод тэнцвэртэй мэдээ мэдээллийг уншигч олонд түгээх билээ. Энэ нь дижитал платформын хэрэглэгч бүрт мэдээ мэдээлэл нийтлэх боломжийг олгож байгаа юм. Үүний үр дүнд олон эх сурвалжаас ирсэн эерэг мэдээллүүд улам баяжигдан, сонирхолтой байдлаар хүрэх бөгөөд тэр дундаас уншигчид өөрийн дүгнэлтийг хийх боломжийг бий болгоно. 

Энэхүү платформ 

  1.     Mongolia Today Digital Magazine,
  2.     Mongolia Today мэдээ, мэдээллийн портал 
  3.     Mongolia Today онлайн радио, 
  4.     Mongolia Today онлайн TV, 
  5.     Монголын тухай гэрэл зураг, видеонуудын сан гэсэн хэсгүүдтэй.