Шинэ Зеланд ковидын эсрэг вакцинжуулалтаа эрчимжүүллээ

Mongolia Today

2021.10.31

Шинэ Зеланд нь энэ оны 8 дугаар сард ковидын дельта хувилбар тархах хүртэл нийт цар тахлын үеэр халдварын эерэг тохиолдол бүртгэгдээгүй улс байсан билээ.


Шинэ Зеланд нь энэ оны 8 дугаар сард ковидын дельта хувилбар тархах хүртэл нийт цар тахлын үеэр халдварын эерэг тохиолдол бүртгэгдээгүй улс байсан билээ. Өнгөрсөн 8 дугаар сард анх удаагаа ковидын 4345 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан юм. 

Шинэ Зеланд бүх нийтийг дархлаажуулах аяны хүрээнд өдөрт 100,000 тун Ковид-19-ийн вакцин хийхээр төлөвлөөд байна. Тус улсын ерөнхий сайд Ардерн, 12 – оос дээш настай бүх иргэдийг вакцинжуулах ажлыг түргэсгэж, Шинэ Зеландыг вакцинжуулалтын хамгийн өндөр үзүүлэлттэй, дэлхийн аюулгүй улсын нэг болгохын төлөө ханцуй шамлан орцгооё хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор нийт иргэдийн 58% буюу 2.44 сая хүн вакциныхаа бүрэн тунд хамрагдаад байгаа юм. 

Дельта хувилбарын тархалтыг зогсоохын тулд 1.7 сая оршин суугчидтай Аукланд хотод өнгөрсөн 8 дугаар сарын дундуур хөл хорио тогтоосон. Өнгөрсөн 7 хоногт зарим газар хөл хориог сулруулсан бөгөөд гэрээсээ гарахыг зөвшөөрөн, 10-аас ихгүй хүмүүс нэг дор уулзаж, гадуур дотуур гарч, парк болон далайн эргээг зугаалахыг зөвшөөрсөн байна. 

Ерөнхий сайд Ардерн, “бидний баримталж буй зарчим бол улсаа нэг ч халдварын тохиолдолгүй байлгах тухайтад биш, харин энэхүү вирусыг бага дээр нь маш яаралтай дарах юм. Хүн амын нийт 90% нь вакцинжуулалтандаа бүрэн хамрагдсаны дараа хатуу хөл хориог цуцлах болно” хэмээн мэдээлжээ. 

Эх сурвалж: www.reuters.com

Ангилал : Дэлхий
үнэлгээ :
  • Max Ariuna
    2021-11-01 17:35:09

    Цар тахлын үед хүмүүс маскаа сайн зүүж, гараа сайн угаах хэрэгтэй.

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх