Бизнес, эдийн засаг 12 үзсэн 0 үнэлгээ

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ он гарсаар $113 тэрбумаар өслөө

Ө. Анужин

2021.12.06

Bloomberg-ийн тэрбумтнуудын жагсаалтыг тэргүүлдэг Илон Маск Tesla компанид эзэмшдэг хувьцаанаасаа дахин зарлаа. Түүний хувьд Tesla-ийн өөрийн эзэмшлийн хувьцааныхаа 10 орчим хувийг зарна гэж мэдэгдээд байсан. Сүүлийн 1 сарын хугацаанд $10.9 тэрбумын 10 сая гаруй хувьцааг зараад байгаа.

2021 оны 12-р сарын 6-ны байдлаар түүний нийт хөрөнгө $269 тэрбумаар хэмжигдэж байна. Энэ нь оны эхнээс $113 тэрбумаар өссөн дүн юм.

Tesla-ийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт 6 гаруй хувиар буурч түүний хөрөнгийн хэмжээ 1 өдөрт $15 тэрбумаар буураад байгаа. Гэсэн хэдий ч тэрээр тэрбумтнуудын жагсаалтад тэргүүлсэн хэвээр байгаа. Түүний араас $195 тэрбумаар Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос удаалж байна.

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх