Бизнес, эдийн засаг 11 үзсэн 0 үнэлгээ

Omicron хувилбарын халдвар дэлхийн 38 улсад бүртгэгдлээ

Ө. Анужин

2021.12.06

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад анх илэрсэн коронавирусийн “Omicron” хувилбарын халдвар 38 улсад бүртгэгдсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ. Гэхдээ шинэ хувилбараар эндсэн тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байгаа бөгөөд сөрөг нөлөөг тодорхойлоход хугацаа шаардлагатай байгаа гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн тархах чадвар нь бусад хувилбаруудтай харьцуулахад өндөр байгааг нотолсон юм.

Шинэ хувилбар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн сэргэлтийн төлөвийг бууруулахаар байгаагаа илэрхийлсэн. Мөн “Goldman Sachs” 2021, 2022 оны АНУ-ын эдийн засгийн төлөвийг бууруулаад байгаа юм. Энэ онд АНУ-ын эдийн засгийг 3.8 хувиар өснө гэж тооцоолсон нь өмнөх таамгаас 0.4 пүнктээр бага үзүүлэлт болж байгааг дурдах нь зөв болов уу. Түүнчлэн ирэх оны өсөлтийн төлөвийг ч 0.4 пүнктээр бууруулаад байна.

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх