Нийгэм, улс төр 12 үзсэн 0 үнэлгээ

"Монгол нутгийн зураг" номын нээлт болов

Ariuna Lkhagva

2021.11.29

Монголын нэртэй түүхч, судлаачид болон Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн газар хамтран "Монгол нутгийн зураг" нэрт гурван боть номын нээлтийг хийлээ. Монгол нутгийн зураг, түүхэн газрын зураг цомог нь 1986, 1987 онд Улсын геодези, Зураг зүйн газраас хэвлэсэн Монгол нутгийн тухай 4 боть номын дараа бүтээгдсэн хамгийн томд тооцогдох бүтээл болох юм.

Энэхүү гурван боть бүтээлд 120-250 жилийн тэртээ Манжийн засгийн үед ноёдод үүрэг өгч хийлгэж байсан 200 гаруй нэр төрлийн түүхэн газрын зураглалууд, бусад үнэт хэрэглэгдэхүүн багтсан байна. Уул ус, гол мөрөн, булаг шанд, хошууны ноёдын өргөө, харуул байрлаж байсан газруудыг оруулахын зэрэгцээ газар тариаланд ашиглах боломжтой үржил шимт газруудын дүрслэлийг ч мөн энэ номоос олж үзэх боломж бүхий 5000 гаруй газрын байршлыг агуулсан, 16,000 гаруй газар нутгийн хилийг галиглаж оруулсан өвөрмөц бүтээл болжээ. Энэ бүтээлийг цаашдаа олон тоогоор хэвлүүлэн ард түмэнд түгээх, эрдэм шинжилгээний эргэлт судалгаанд оруулах шаардлагатай байгааг Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн газрын дарга Энхманлай хэллээ.

Олон нийтэд хүртээл болгох зорилгоор бүтээлийн дээжсээс 21 аймгийн архив, номын сангуудад хүлээлгэн өгч байна. Улсын төв номын сан болон их сургуулиудад номынхоо дээжийг хүлээлгэн өгөв. 

 

Ангилал : Нийгэм, улс төр
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх