Бизнес, эдийн засаг 4 үзсэн 0 үнэлгээ

Европт эдийн засгийн хүндрэл эргэж ирлээ

Ө. Анужин

2021.11.24

Коронавирусний 4 дэх давлагаа үргэлжилсээр байна.

Энэ 7 хоногоос эхэлж Австрид хатуу хөл хорио тогтоохоор болсон бол Франц, Швейцарт вакцины гэрчилгээтэй байх, Бельгид 7 хоногийн 4 өдөр гэрээсээ ажиллах зэрэг арга хэмжээнүүд мөрдөгдөж буй юм. Хөл хөдөлгөөн хязгаарлах эдгээр алхмуудаас болж худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа хумигдаж, аялал жуулчлалын салбарт хүндрэл учирсан хэвээр байна.

Австрид 2019 оны мөн үетэй харьцуулбал худалдаа эрхлэгчдийн орлого 25%-иар буурч, зочид буудлуудын захиалга хоёр дахин багасжээ. Энэ мэтээр цар тахлын эхэн үеийн хөл хорионоос болж 2020 онд Европын эдийн засгийн үйлдвэрлэлийн хэмжээ 15%-иар буурсан. Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах бодлого хэрэгжүүлэхтэй зэрэгцэн вакцины ачаар эдийн засаг сэргэх хандлага ажиглагдаж байв. Өнгөрсөн 9-р сард эдийн засагчид хүнд үе ард хоцорсон гэж тунхаглаж байсан ч одоо инфляц, эрчим хүчний үнийн өсөлт ба эрэлт нийлүүлэлтийн хямралтай тулаад байгаа билээ.

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх