Бизнес, эдийн засаг 3 үзсэн 0 үнэлгээ

Америкчууд газрын тосны нөөц сангаа ашиглахаар болов

Ө. Анужин

2021.11.24

Дэлхий даяар инфляц нэмэгдэхэд гол нөлөө үзүүлж буй түлшний үнийг буулгахын тулд томоохон улсууд ижил бодлого баримталж эхэллээ. Тухайлбал, газрын тосны стратегийн нөөц сангуудаа ашиглаж, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх болсноо АНУ-ын Ерөнхийлөгч Байден мэдэгдсэн байна. Хэдийгээр энэ алхам богино хугацаанд үр дүнтэй байж болох ч Ковид-19 цар тахлын улмаас сэргэж буй дэлхийн эдийн засагт газрын тосны эрэлт улам л нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Цагаан ордны мэдээлснээр АНУ-аас гадна БНХАУ, Энэтхэг, Япон, Их Британи ба Өмнөд Солонгос гэсэн 5 улс нөөцөө суллах алхмыг шат дараатай хийнэ гэнэ. Эдгээр Засгийн газрууд нийт 65-70 сая баррел газрын тос дэлхийн зах зээлд гаргах бол үүнээс 50 сая баррелыг АНУ хариуцна хэмээн RBC Capital Markets тооцоолжээ. Харин дэлхийн газрын тосны өдөр тутмын хэрэглээ энэ оны сүүлчээр 100 сая баррелд хүрэх төлөвтэй байгаа билээ.

Газрын тосны гол экспортлогчид болох ОПЕК-ийн гишүүн орнууд ирэх сарын 2-ны өдөр хуралдаж экспорт, нийлүүлэлтийн бодлогоо хэлэлцэнэ. Вашингтоны зүгээс тэдэнд нийлүүлэлтээ нэмэгдүүлэх хүсэлт удаа дараа тавьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй ажээ.

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх