Ковидоор нас барагсдын тоо 700,000 давж магадгүй байна

Ariuna Lkhagva

2021.11.24

Европ болон Азийн зарим бүс нутагт ирэх оны гуравдугаар сар гэхэд Ковид-19-өөр нас барагсдын тоо 700,000 хол давах магадлалтай байгааг ДЭМБ анхаарууллаа.


Европын бүс нутгийн 53 оронд нас барагсдын тоо аль хэдийнээ 1.5 сая хол давсан. Ирэх оны гуравдугаар сар гэхэд эрчимт эмчигээний нэгж хэсгүүдэд “нөхцөл байдал дээд цэгтээ хүртэл хүндрэх” өндөр магадлалтайг ДЭМБ онцолсон юм.

Европт халдварын тоо огцом өсч, Австри улс хөл хорионд ороод байгаа бол харин бусад улс вакцины нэмэлт тунд ихээхэн найдлага тавьж байна. Франц, Герман болон Грек гэх мэт цөөн тооны улс хүн амаа бүрэн вакцинжуулалтад хамруулж дуусахын тулд вакцины нэмэлт тунг удахгүй хийх гэж байна. Гэвч зарим орнууд гэвч энэхүү нэмэлт тунг хүчтэй эсэргүүцэж байгаа. Недарландчууд гэхэд л хэсэгчилсэн хөл хориог эсэргүүцэн хэд шөнө бослого тэмцэл өрнүүлсэн билээ. 

Европт нас баралтын хамгийн том шалтгаан нь Ковидын халдвар байгааг ДЭМБ сануулсан юм. Одоогийн эрчээрээ явбал ирэх жилийн хавар гэхэд нас барагсдын тоо 2.2 сая хол давахаар байгааг ДЭМБ энэ Мягмар гарагт танилцуулсан.

Ковидын халдвараар нас барагсдын тоо хоёр дахин нэмэгдсэн буюу өдөрт 4200 болж өсчээ. Зөвхөн Орос улсад гэхэд л нэг өдөрт 1200 хүн нас барсан байна. Вакцин хийлгээгүй иргэд тоо олон байгаа болон Дельта хувилбарын тархалт өндөр байгааг Европын бүс нутагт ийнхүү халдвар хурдацтай тархаж, олон хүн нас барж байна хэмээн ДЭМБ холбон тайлбарлав.

Эх сурвалж: BBC

Ангилал : Дэлхий
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх