Нийгэм, улс төр 3 үзсэн 0 үнэлгээ

Талибанчууд эмэгтэй жүжигчид тоглосон кино телевизээр цацахыг хориглолоо

Ariuna Lkhagva

2021.11.24

Афганистан дахь Талибаны засгийн газар сүүлд гаргасан шийдвэрийн дагуу телевизээр эмэгтэй жүжигчид тоглосон ямар нэг кино, нэвтрүүлэг гаргахыг хориглоод байна.

Эмэгтэй сэтгүүлч, нэвтрүүлэгчдийг мэдээ унших үедээ хижаб өмсөх, битүү толгойн өмсгөлтэйгээр телевизээр гарч байхыг шаардаад байгаа юм. Учир нь энэ нь Исламийн хууль дүрэм болон шариагийн дэг жаягуудыг зөрчиж байгаа тул “ёс зүйгүй” байдлыг илтгэсэн дотоодын болон гадаадын киног дэлгэцээр гаргахыг хориглож байна гэжээ. Яамны хэвлэлийн ажилтны мэдээлснээр эдгээр нь хууль дүрэм бус "шашны хэм хэмжээ" хэмээн мэдэгдсэн юм. 

Талибанчуудын өмнөх засаглалаас хойш буюу сүүлийн 20 жилд Афганы медиа салбар маш хурдацтай хөгжсөн. Өдгөө Афганы телевизээр гадны телевизийн нэвтрүүлгүүд, ялангуяа Турк болон Энэтхэгийн олон ангит кино маш ихээр гардаг. Мөн “Америкийн Шүтээн”-тэй адил төстэй дуу хөгжмийн нэвтрүүлгүүдийг ч мөн олноор нь толилуулдаг байна. 

Эмэгтэйчүүдийг олон нийтийн нүднээс далд байлгах чиглэмж нь өнгөрөгч 8 дугаар сард Америк улс Афган дахь нөлөөллийн ажлаа зогсоосноос хойш гаргасан нэг онцгой шийдвэр болоод байна. 

Наймдугаар сараас эхлэн Афганистанд эрх мэдлээ тогтоогоод буй Талинбанчууд өөрсдийн засаглалыг энэ удаадаа арай дундыг баримталсан байна хэмээн мэдэгдсэн. Гэвч энэхүү мэдэгдлийг үл харгалзан эмэгтэйчүүдийн ажил хийх эрхийг хааж гэртээ байх ёстой болон охидуудыг сургуульд явуулахгүй байх тухай гаргасан шийдвэрүүд нь эгээ л 1990-ээд онд болж буй үйл явдлыг сануулж байна хэмээн гадныхан дүгнэж байна. 

Эх сурвалж: The Independent

Ангилал : Нийгэм, улс төр
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх