Талын Түмэн Адуу-2021 амжилттай болж өндөрлөлөө

Ariuna Lkhagva

2021.11.24

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Талын Түмэн Адуу соёл аялал жуулчлалын арга хэмжээ энэ сарын 11-12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд амжилттай зохион байгуулагдлаа. 

Энэхүү эвэнт нь тал нутгийн адуу дагасан соёлыг хамгаалах, түүнд түшиглэсэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, Аялалын улирлыг уртасгах, Монголчуудын эртнээс адуугаа дээдэлж, хүндэтгэж ирсэн уламжлалыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилах, мөн залуу хойч үеийнхэндээ таниулах, цаашлаад өвлүүлэх зорилготой зохиогдож эхэлсэн бөгөөд зургаа дахь жилдээ долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. 

Энэхүү эвэнтийн үеэр 2000 адуун дунд морь унаж, адуучин залуустай богино зайд бооцоо тавин уралдаж, адуучин залуустай сумын бүжгэнд толгой эргэм бүжиглэх, улсын хоёр удаагийн аварга, аймгийнхаа 20 гаруй удаагийн аварга соёлын төв танд зориулан бэлтгэсэн урлагийн тоглолт үзэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллаагаа болж өнгөрөв. 

Эвэнтийн нэг сонирхолтой хэсэг нь "Тайга" үйлдрийн анч нохойн үзүүлбэр, уралдаан болсон нь хүмүүсийн анхаарлыг татсан, сонирхолтой үйл явдал байлаа. 

"Сайхан морьтон хос шалгаруулалтад оролцсон гэр бүл"

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх