Google 2022 оны аялалын чиг хандлагын талаар хийсэн судалгаагаа танилцуулав

Ariuna Lkhagva

2021.11.23

Хоёр жил гаруй үргэлжилж буй цар тахалд хамгийн ихээр өртөөд буй салбарын нэг нь аялал жуулчлал юм. Аялал жуулчлал бүрэн сэргэхэд тодорхой хугацаа хэрэгтэй ч аялалын компаниуд үйлчлүүлэгчдээ авч эхлэх бэлтгэлээ хийж байна. Тэгвэл Google компани ирэх жилүүдэд аялалд хамгийн чухалд тооцогдох зүйлсийн талаар хийсэн судалгаагаа танилцуулжээ. 

Олныг хамарсан цахим судалгааны үр дүнд хүмүүс цар тахлын улмаас хойшлогдоод байсан “амьдралын агшин” буюу илүү утга учиртай аялалыг ирэх оноос хийхээр илүүтэй зорьж байгаа ажээ. 

Судалгаанд оролцсон Америкчуудын 56% нь ирэх хоёр жилд амьдралынх нь чухал үйл явдлуудад хамааралтай аялал жуулчлалыг илүү хийх сонирхолтой байгаа гэжээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 78% нь гэр бүл, найз нөхөд, хамаатан садныхаа хуриманд уригдах, ажил хөдөлмөр эрхлэх, боловсрол эзэмших болон нэг газраас нөгөө газарт нүүх зэрэг шалтганаар аялахаар байгаа юм. 

Өмнө нь байрлах байр болон нислэгээ захиалсан аялагчдын 78% нь захиалгаа цуцлах, солих боломж нь чөлөөтэй, мөн үнэ өртгийн хувьд боломжийн байх тийм брэндийг сонгож үйлчлүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлсэн байна. 

Судалгаагаар аялагчдын 70% нь Ковид-19 өвчний үед ариун цэврийн дэг дурам журмаа сайн сахин мөрдөж буй брэндийг сонгон үйлчлүүлнэ гэжээ. 

Ирэх жилүүдэд аялагчид илүү утга учиртай, тогтвортой хөгжлийг дэмжихүйц аялал хийх хандлагатай байна. Үүнд байгаль орчны асуудал мөн орж байгаа бөгөөд аялагчдын 50% нь аялалынхаа турш нүүрсхүчлийн хий бага гаргах, ул мөргүй, байгальд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр аялах хүсэлтэй байна. 

Үүнээс гадна байрлах газар болон нислэгээ захиалж буй аялагчдын 51% нь тухайн брэндээ сонгоход уг байгууллагын тогтвортой байдал, байгаль орчинд ээлтэй байгаа эсэхийг нь харгалзан сонголтоо хийнэ хэмээн хэлжээ. 

Эх сурвалж: phocuswire.com

Ангилал : Бусад
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх