Нийгэм, улс төр 7 үзсэн 0 үнэлгээ

Ажиглалтын хугацаанд Ковид-19 халдвар илрэхгүй бол Хятад хилээ нээж, шинэ горимоор ажиллана

Ariuna Lkhagva

2021.11.17

Монголын улсын засгийн газрын ээлжит чуулган эхлээд удаагүй байна. Энэхүү хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлууд ярилцаж байгаагийн дотор Хятадын талтай тохиролцож, урд хилийн боомтыг аль болох хурдан хугацаанд нээх тухай хэлэлцэж тодорхой шийдвэрт хүрснийг өнөөдөр танилцууллаа. 

Засгийн газрын хуралдааны үеэр хилийн орчимд ажиллаж буй хоёр орны тээврийн хэрэгслийн жолооч нарыг хооронд шууд харилцаа үүсгэхгүйгээр бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэх, татан авах саналыг Хятадын талд хүргүүлж, харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл хоёр орны хилийн 0 цэгээс чингэлгээр барааг нийлүүлэх, манай талаас тавцант тээврийн хэрэгслээр тухайн бараа бүтээгдэхүүнийг татан авах шинэ горимд шилжихээр болоод байгаа юм.

Эрээн хотод сүүлийн 7 хоногт ковидын ямар нэг эерэг тохиолдол бүртгэгдээгүй. Үүнийг цаашдаа 14-20 хоног ажиглаж, хэрвээ ямар нэг эерэг тохиолдол бүртгэгдэхгүй бол энэхүү горимын дагуу хилээ нээн ажиллахаар болжээ. Хоёр оронд Ковидын нөхцөл байдал ямар ч хэмжээнд хүрсэн гэсэн цаашид хоёр орны худалдаа наймааны тогтвортой байдлыг хангах үүднээс энэхүү шинэ горимыг урт хугацаандаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй гэжээ. 

Ангилал : Нийгэм, улс төр
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх