Жо Байден ба Ши Жиньпин нар цахимаар уулзлаа

Ariuna Lkhagva

2021.11.16

АНУ-ын тэргүүн Жо Байден болон Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин нарын анхны цахим уулзалт Вашингтоны цагаар оройн 7:45 цагт эхэлж дөрөв орчим цаг үргэлжилжээ. 

Энэхүү хэлэлцээрийн үеэр тэд Тайваний асуудал болоод хүний эрх, худалдаа, технологи зэрэг сэдвүүдээр ярилцаж, хэлэлцсэн байна. 

Тайвань, Бээжингийн улаан шугамыг давж, тусгаар тогтнолынхоо төлөө ямар нэг алхам хийвэл Хятад түүнд шийдвэрлэхүйц нөлөө үзүүлэхэд бэлэн байгаа тухай Ши Жиньпин цахим хуралдааныхаа үеэр мэдэгджээ. Цаашлаад хэрвээ АНУ нь Тайваны тусгаар тогтнолыг ямар нэг байдлаар дэмжвэл энэ нь “галаар наадаж буй” үйл явдал болохыг АНУ-ын талд сануулсан бөгөөд "галаар наадагчид галдаа шатдаг" хэмээн Хятадын төв мэдээллийн сувгаар мэдэгджээ. 

Үүний хариуд Жо Байден, АНУ нь зөвхөн нэг Хятад улсаар удирдуулсан “Нэг Хятад” бодлогыг хэвээр хадгалахыг хүсч байгаа бөгөөд харин Тайваний тогтвортой байдал, амар амгаланг эвдэж, одоогийн статусыг нь өөрчлөх гэсэн явцуу оролдлогыг Вашингтон хүчтэй эсэргүүцэж байгаа тухайгаа хэлжээ. 

Энэ нь Тайванчуудыг тусгаар тогтнолоо зарлахаас татгалзах, мөн Хятад улс Тайваныг дайрч, булаан эзлэхгүй байхыг сануулав. Үргэлжлүүлэн Байден, хоёр орны харилцааг улам  муутгахгүйн тулд хоёр тал хоёулаа хариуцлагатай байх ёстойг Ши Жиньпинд анхааруулжээ. 

Эх сурвалж: The Guardian

Ангилал : Дэлхий
үнэлгээ :
  • Max Ariuna
    2021-11-18 09:50:07

    USA

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх