Бизнес, эдийн засаг 20 үзсэн 0 үнэлгээ

Ганц бие хүмүүсийн өдрийн хямдралтай худалдаа рекорд тогтоов

Б. Эсүхэй

2021.11.12

Энэ жилийн ганц бие хүмүүсийн өдрийн хямдралтай худалдааны онцлог юу байв?


Жил бүрийн 11-р сарын 11-нд болж өнгөрдөг “Ганц бие” хүмүүст зориулсан хямдралтай худалдааны өдөр эхлээд аль хэдийн 12 жил өнгөрчээ. Тус өдрийг Alibaba (BABA) компанийн зүгээс санаачилсан бөгөөд интернэт орчинд болдог гэдгээрээ онцлог. Энэ жилийн тухайд тэдний энэ өдөр олсон борлуулалтын хэмжээ 84.5 тэрбум ам.долларт хүрсэн нь рекорд тогтоосон үйл явдал болжээ. 

Энэ жилийн хувьд Ганц бие хүмүүсийн өдрийн хямдралтай худалдаа нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн 10 жилд байгаагүй хамгийн бага түвшин болох 4.9% байх үед болж өнгөрөв. Энэ өдрийн борлуулалтын орлого өнгөрсөн жилээс нэмэгдсэн үйл явдал нь цаашид эдийн засагт таатай нөхцөлийг бүрдүүлж болох талаар компанийн удирдлагын зүгээс мэдээлсэн аж. 

Өнгөрсөн онд “Ганц бие” хүмүүсийн өдрийн хямдралтай худалдаагаар 74.1 тэрбум ам.долларын орлого олсон нь 2009 оноос хойших хамгийн өндөр дүн болоод байсан ч энэ жилийн хувьд уг амжилтыг эвдсэн жил байлаа. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын интернэт худалдааны платформуудаар хийгдэх баярын хямдралтай худалдааны борлуулалт АНУ-тай харьцуулахад хэд дахин нэмэгдээд байна. 

Харин өрсөлдөгч компани болох JD.com (JD) энэ өдөр 48.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан нь мөн л компанийн түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Тус 2 компанийн борлуулалтын орлогын нийт дүнг харвал 133.1 тэрбум ам.долларт хүрэх ба энэ нь Дубай хотын 828 метр өндөр Бурж Халифа цамхгийг 88 удаа барих хэмжээний мөнгө ажээ. 

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх