Нийгэм, улс төр 32 үзсэн 0 үнэлгээ

Pfizer компани коронавирусын эсрэг тарьж буй вакцины бүүстэр тунг нэмэгдүүлэх хүсэлтэй байна

Б. Эсүхэй

2021.11.15

Бүүстэр тунг нэмэгдүүлэх хэрэгтэй юу?


Өнгөрсөн долоо хоногт Ковид-19 халдварын эсрэг вакцин үйлдвэрлэгч Pfizer (PFE) компани АНУ-ын Хүнс эмийн удирдах газарт тус улсын насанд хүрэгчдэд хийж буй бүүстэр тунгийн тоог нэмэгдүүлэхийг хүсжээ. Учир нь сүүлийн саруудад АНУ-д олон нийтийн баяр, амралтын өдрүүдтэй холбоотойгоор коронавирусын тархалт нэмэгдэх төлөвтэй байна. 

Компанийн зүгээс саяхан бүүстэр тунд хамрагдсан 10,000 хүний судалгаанаас үзэхэд цаашид бүүстэр тунг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн шинээр гарсан Дельта хувилбарын эсрэг 95%-иар хамгаалж чадна гэсэн үр дүн гарсан аж. Одоогоор АНУ-ын нийт хүн амын 58.6% нь вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд ойрын саруудад насанд хүрсэн 3 хүн тутмын 2 нь бүүстэр тунд хамрагдах товтой байгаа аж. 

Монгол Улсын хувьд 2.1 сая хүн буюу нийт иргэдийн 69.7% нь ковид-19 халдвар эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Харин нэмэлт тунд хамрагдсан хүний тоо 446 мянгад хүрсэн ба хэрэв зорилтот бүлгийн хүмүүсийн 50% нь нэмэлт тунд хамрагдвал гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “шар” түвшинд шилжүүлэх талаар ЗГ-аас мэдээлжээ.

Өнгөрсөн 8-р сард ЗГ-аас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг он дуустал “улбар шар” түвшинд байлгахаар шийдвэр гаргасан юм. Гэвч цар тахлын нөхцөл байдал сайжирсан учир ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор заал дүүргэлтийг 50% болгох шийдвэрт хүрсэн. ААН-үүдийн хувьд цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаанд ихээхэн дарамт тулгарч байгаа ба МҮХҮАТ-ын мэдээлснээр 27,100 ААН үйл ажиллагаагаа өнгөрсөн онд зогсоожээ. 

Ангилал : Нийгэм, улс төр
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх