Федерико Феллинийн нэгэн кино

Max Ariuna

2021.11.15

Таалагдсан эрчүүдэдээ хууртагдаж явдаг гэнэн бүсгүйн дүр. Хууртаж ханахгүй, тэгснээ дахиад л дурлана, итгэнэ, тэгээд л хууртагдана.


Тааралдсан нэгнийг өөрийнх нь жинхэнэ хайр гэж итгээд өөртөө байсныг бүхнийг түүнийхээ төлөө арилжиж дуусахад нөгөөх эр нь мэхлэгч бол таарна. 

"Итгэл найдвар гэдэг магадгүй хамгийн сайн зүйл байх, сайн зүйл хэзээ ч мөхдөггүй юм" гэж Шоушенкээс Оргосон нь гэдэг кинон дээр нөгөө хөгшин эр хэлдэг дээ. Арай өөр төрлийн итгэл найдвар байж болох л доо. Гэхдээ эрэгтэй хүнд итгэнэ гэдэг эмэгтэй төрөлхийн араншин, магадгүй байх ч ёстой чанар байх. Тэр зан чанар нь хэн нэгэн араас нь хүрч ирээд анхаарал халамж тавиад эхлэвэл өөрийн эрхгүй (хайргүй ч) түүнд татагдаж, бүр хайртай ч болж мэдэх тийм зүйл.

Италийн алдарт найруулагч Федерико Феллинигийн "Кабириагийн шөнүүд" гэх энэхүү кинон дээр гардаг тэр эмэгтэйн дүр бол хэзээ ч засаршгүй гэнэн, хэдэн ч удаа хууртсан мөнхийн анхныхаараа байж чадах тийм эмэгтэйн зан чанарыг гаргасан дүр юм шиг. Зүйрлэвэл яг л хүүхэд шиг. Өгөөмөр, өөртөө байгаа бүхнийг түүний төлөө тавиад туучихаж чадах тийм л сэтгэлийг Ф. Феллини энэ эмэгтэйн дүрээр гаргажээ.

Найруулагч нь Федерико Феллилин, гол дүрд түүний гэргий Жьюлетта Масина тоглодог. Уг кино 1958 Оскарын гадаад хэл дээрх шилдэг киногоор шалгарч байжээ.

 https://www.youtube.com/watch?v=YO8PFBmkRSc

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх