Нийгэм, улс төр 17 үзсэн 0 үнэлгээ

Соёлын бүтээлч сар

Ariuna Lkhagva

2021.11.15

НҮБ нь тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засаг уриаг дэвшүүлж улс орнууд эдийн засгийг бүтээлчээр хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.


НҮБ нь тогтвортой хөгжлийн төлөөх бүтээлч эдийн засаг уриаг дэвшүүлж улс орнууд эдийн засгийг бүтээлчээр хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна. Эдийн засгийн бүтээлч өөрчлөлттэй уялдуулан Соёлын яам арваннэгдүгээр сарыг "Соёлын Бүтээлч Сар" болгон зарлажээ. Уг аяны хүрээнд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүхий л салбарын үйл ажиллагааг танилцуулах, сурталчилах, түгээх мөн тэднийг дэмжих зэргээр соёлын эдийн засгийн боломж бололцоог танилцуулж байгаа аж.

Утга зохиол, ном хэвлэмэл, дүрслэх урлаг, дуу хөгжим, тайзны урлаг, кино дүрсний урлаг, хэвлэл мэдээлэл хувцас загвар, архитектур, дизайн, дижитал контент, маркетинг брэндинг, харилцаа холбоо зэрэг соёлын бүтээлч үйлвэрлэлийн бүх салбарыг хамарсан мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн дунд болон олон нийтэд чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. 

Жишээлбэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгэн шинэхэн боловч хурдацтай хөгжиж буй салбарын нэг болох дижитал бүтээгдэхүүний UXUI дизайнеруудад зориулсан "Product Design Conference 21" арга хэмжээ өнгөрөгч Бямба гарагт амжилттай зохион байгуулагджээ. Салбарынхаа шилдэг дизайнеруудынхаа илтгэлийг сонирхохоор 150 гаруй үзэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд мэргэжил нэгт нөхөдтэйгээ танилцаж дизайны сэдвээр яриа өрнүүлэн, ирээдүйн чиг хандлагын тухай нээлттэй ярилцсан сонирхолтой эвэнт болж өндөрлөлөө. 

Үүнээс гадна 21 Дара эхийн үзэсгэлэн, "Монголын номын сан 100 жилд" олон улсын эрдэм шинжилгээний хурал, 2020, 2021 оны шилдэг 100 гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг бусад олон олон үзэсгэлэн, хэлэлцүүлэг болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны хөтөлбөрийн дэлгэрэнгүйг та Соёлын яам хуудаснаас харна уу. 
Ангилал : Нийгэм, улс төр
үнэлгээ :
  • Max Ariuna
    2021-11-15 15:44:01

    Панелистууд: - Г. Эрдэнэбаатар, UXUI and AR/MR designer at BEMOST design studio - Б. Мэндсайхан, Design Teacher at MUST, SITECH - Э.Төмөрхуяг, Co-founder of UX Academy, Senior UX designer at UBCab LLC & Mezorn LLC - Б.Дамдиндорж, СОО at Tiny learn application - Э.Цогт, Product design director at Procraft Чиглүүлэгчид: - М.Билгүүн, UXUI designer at Procraft - М.Дөлгөөнбаяр, Co-Founder of UX Academy, Senior UX designer at Mezorn LLC Дэмжигч: Соёлын яам Ивээн тэтгэгч: Astvision #uxuimongolia #designcommunity #DPDC

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх