Австрали цар тахлын үед анх удаа хилээ нээхээр болжээ

Mongolia Today

2021.10.31

Австрали вакцин хийлгэсэн ард иргэддээ урт удаан хүлээлгэсэн эрх чөлөөг нь олгон, олон улсын хилээ 11 сараас эхлэн нээхээр болжээ.


Австрали вакцин хийлгэсэн ард иргэддээ урт удаан хүлээлгэсэн эрх чөлөөг нь олгон, олон улсын хилээ 11 сараас эхлэн нээхээр болжээ. 2020 оны 3 сараас хойш хилийн хорио цээрийг чанга баримталсан улсуудын нэг нь Австрали байсан бөгөөд дотоодод байгаа иргэдээ ч гадагшаа явахыг нь хориглосон юм. Тийнхүү “Австраличуудад эрх чөлөөг нь буцаан олгох цаг ирлээ. Вакцинжуулалтын түвшин 80%-д хүрсэн мужийн иргэд гадагшаа аялах боломжтой” хэмээн Ерөнхий сайд Скотт Моррисон хэлсэн юм. Харин гаднаас ирэх жуулчдыг шууд хүлээн авахгүй байх магадлалтайг засгийн газар мэдэгдээд, зөвхөн тусгай ажил хэргээр болон нас барсан хамаатан садантайгаа уулзах хүсэлттэй хүмүүсийг хүлээн авч байгаа аж. Өнөөгийн байдлаар Ковидийн халдварын 125,000 тохиолдол бүртгэгдэж, түүнээс 1400 гаруй хүн нас бараад буй Австралид байгаа иргэд бусад улс орон руу зорчих чөлөөтэй. Харин гаднаас ирж буй Австрали улсын иргэд болон бусад орны иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа ч зорчин ирэгчдэд тооны хязгаарлалтыг хийх аж. Энэ нь хилийн чинадад байгаа мянган мянган хүмүүсийг тодорхойгүй нөхцөл байдалд оруулаад байгаа юм. 

Гаднаас ирэгсэд заавал 14 хоног зочид буудалд тусгаарлагдах ёстой бөгөөд энэ нь ойролцоогоор 2100 доллар болохоор байна. Харин байнгын оршин суугч, Австралийн иргэд гэрийн тусгаарлалтад байх боломжтой. Вакцинд хамрагдаагүй иргэд ч мөн 14 хоног зочид буудалд тусгаарлах шаардлагатай. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Сидней, Мельбурн болон Канберра зэрэг томоохон хотуудад одоо хүртэл хөл хорио үргэлжилж байна. Сиднейг оруулаад Нью Саут Уэльс нь цөөхөн долоо хоногт вакцинжуулалтын түвшин 80%-ийн босгыг даваад буй Австралийн анхны муж болж байна. Гэвч Күинсланд болон Баруун Австралийн мужууд вакцинжуулалтын түвшин нэмэгдэх хүртэл мужийнхаа хилийг нээхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Эдгээр мужууд нь ковидын голомттой хил залгаа бусад мужууд руу нэвтрэх боломжийг хааснаар энд Ковидын халдварын эерэг тохиолдол нэг ч бүртгэгдээгүй билээ.

Эх сурвалж: www.bbc.com

Ангилал : Дэлхий
үнэлгээ :
  • bat mandala
    2021-11-04 18:06:14

    Вакцинцуулалтаар дамжуулж чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна хэмээн нутгийн иргэд бухимдалтай байгаа аж.

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх