Далайг хог хаягдлаас салгах нь бүтэхгүй санаа биш

Ariuna Lkhagva

2021.11.12

Бояан Слат хэмээх 18 настай хүү далайг бүх пластик хогноос нь салгах төлөвлөгөөгөө 10 жилийн өмнө танилцуулж байсан юм. Өдгөө 27 настай Голланд залуу зохион бүтээгч Слат нь далай дээр хөвж буй пластик хог хаягдлыг 2040 он гэхэд 90% багасгах зорилготой Далайг цэвэрлэе хэмээх төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч болжээ. 

Бүтэхгүй юм шиг санагдаж байж болох юм. Гэвч далайг цэвэрлэе байгууллагаас далай дээрх пластик хог хаягдлыг түүх төхөөрөмжийнхөө анхны хувилбарыг 2018 онд анх танилцуулж байсан боловч энэ нь бүтэлгүйтэж усанд сүйдсэн юм. Тэрээр дараагийнхаа сайжруулсан хувилбарыг 2019 онд танилцуулсан бөгөөд дэлхий дээрх далайн бүхий л хог хаягдлыг түүхийн тулд уг төхөөрөмж хэдэн зуугаараа хэрэгтэй гэдгийг уг байгууллагаас тооцоолон гаргажээ.  

Энэ зун хийсэн туршилтынхаа үндсэн дээр тэд Женни хэмээх хочтой нэгэн төхөөрөмжийг бүтээсэн байна. Энэхүү төхөөрөмж нь хөвөгч хиймэл зүйл бөгөөд аварга том гар шиг их биеэ хумихдаа юүлүүр хэлбэрийн нэхмэл торонд пластик хог хаягдлыг дамжуулдаг байна. 

Маш жижиг хэмжээний хог хаягдлын хэлтэрхий нь далай дээр хамгийн ихээр хуримтлагдсан байдаг бөгөөд Далайг Цэвэрлэе байгууллагын тооцооллоор ийм төрлийн хог хаягдал 1.8 их наядаас ч илүү их байгаа гэжээ. Уг байгууллагын мэдээлснээр уг төхөөрөмжөөр Номхон далайгаас 9000 кг хог хаягдлыг татан гаргасан нь далайг хог хаягдлаас нь цэвэрлэх бүрэн боломж байгааг батлан харуулж байна гэжээ. 

Энэхүү хог түүх төхөөрөмж бүхий систем нь далай дээр хөвж буй том канестр, загасны тор болон хэдхэн мм хэмжээтэй пластик хог хаягдлыг ч цуглуулах боломжтой. Гэхдээ одоогоор зөвхөн далайн гадаргуутай ойролцоох хог хаягдлыг цуглуулдаг байна. Далайн ёроолд буй хог хаягдал нь гадаргуу дээрхээс 30 дахин их байгаа өнгөрсөн жил гарсан судалгаагаар мэдэгджээ.

Ангилал : Бусад
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх