Ikon.mn сайт дээр хэд, хэдэн алдартай хүмүүсийн санал болгосон номын жагсаалтуудыг үзлээ л дээ. Үүний дотроос Мишэль Дэ Монтенийн “Сонгомол эсээ” гэдэг номыг хэд хэдэн уншихыг санал болгожээ. Тэгээд энэ номыг номын санд суугаад уншаад дуусгачихъя гэдэг шийдвэрт хүрдэг орой их сургууль дээр очиж багштай уулзах хэрэг гарав. Яриан дунд бас л Сонгомол эсээ уншихыг санал болгов. Тийнхүү их сургуулиас гарч харих замдаа Интерномоор орж ном сонирхохдоо ерөөсөө энэ номыг худалдаад авчихъя л даа гэдэг санаа гялсхийж, санасан ёсоор номоо авав аа.
Дөнгөж уншиж эхэлж байгаа учраас энэ номын талаар ямар нэг зүйл бичих нь одоо эртдэх хэдий ч уншиж эхэлмэгцээ л яагаад олон хүн үүнийг уншихыг санал болгоод байгааг ойлгосон юм.
Хэрэв хүниий амьдралд заавал унших ёстой ном гэж байдаг бол “Сонгомол эсээ” гарцаагүй тэдний нэг мөн байна. Энэ номыг одоо уншиж байгаа нь ичгэвтэрхэдий ч (уг нь миний насан дээр энэ номыг аль эрт уншчихсан байх ёстой), уншаад ойлгоод байгаагаа бодохоор залхуу зангаа уучилчихмаар ч юм шиг. Гэхдээ бүх зүйл цаг хугацаатай, тэр нь тухайн хүний хувьд төгс цаг байдаг гэдэгт итгэдэг учраас өөрийгөө бас их буруутгахгүй л байна.
Заримдаа мөрүүдийг нь хоёроос олон унших тохиолдол гарч байгаа ч тэрийгээ бэрхшээлд төдийлөн тооцохгүй байна!
2017.08.23
Мэдээлэл олдсонгүй
Нэвтрэх