Дэлхийд тариурын хомсдол үүсэж магадгүй байна

Ariuna Lkhagva

2021.11.11

Дэлхий нийтээр ирэх онд 2 тэрбум гаруй тариурын хомсдолд орж мэдэхээр байгааг ДЭМБ-аас мэдэгдлээ. Хэрвээ энэ маягаар үйлдвэрлэлтийн явц сайжрахгүй бол вакцинжуулалтын үйл явцад саатал учирч мэдэхээр байна.

Тариурын хомсдол нь Ковид-19 өвчний эсрэг вакцинжуулалтын компанит ажилтай холбоотой бөгөөд ердийн үеийнхтэй харьцуулахад тэрбумаас илүү их хэмжээний тариур хэрэг болоод байгаа аж. 

ДЭМБ-ийн ахлах зөвлөх Лиза Хэдман эм тариа болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний хүрэлцээний байдлын талаарх мэдэгдэлдээ, Ковид-19 вакцины тун нэмэгдэх тутам нэг удаагийн тариурын хангамж үйлчилгээ нэмэгдэх хэрэгтэйг сануулжээ. Мөн дархлаажуулалтанд зориулсан тариурын хомсдол бий болох вий гэдэг дээр бид маш их анхаарал тавин ажиллаж байна. Хэрэв хомсдол үүсвэл олон нийтийг хамарсан дархлаажуулалын үйл ажиллагаа удааширч, ноцтой асуудал үүсэх болно хэмээн тэрээр хэлсэн байна. 

Францын хэвлэлийн агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Ковид-19 халдварын эсрэг вакцины 7.25 тэрбум тунг дэлхий даяар хийгээд байгаа юм байна. Энэ нь ердийн үед шаардагдах тариурын хэмжээнээс даруй хоёр дахин их хэмжээний тариур шаардлагатай болж байна гэсэн үг. 

Лиза Хэдманий санаа зовж буй нэг зүйл нь тариурын хомсдол нь вакцин хийх төлөвлөгөөг удаашруулж мэдэхээр байна. Энэ нь цаашлаад хүүхэд насанд зайлшгүй хийлгэх шаардлагатай вакциныг хийж чадахгүйд хүрвэл ирэх жилүүдэд олон нийтийн эрүүл мэндэд ч мөн сөргөөр нөлөөлж болзошгүй байна.  

Тариурын хомсдол нь цаашлаад нэг удаа хэрэглэсэн зүү, тариураа дахин ашиглахад хүргэх асуудлыг араасаа дагуулж магадгүй.

Хомсдол нүүрлэхэд сандралд орж, байгаа нөөцөө шавхахгүйн тулд улс орнууд эртнээс тариурын нөөцөө сайн тооцож төлөвлөх хэрэгтэйг сануулжээ. 

Эх сурвалж: www.sciencealert.com

Ангилал : Эрүүл мэнд
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх