"Үг"-ээр ч хүнийг өвтгөж болдгийг хүүхдүүд ойлгоосой

Ariuna Lkhagva

2021.11.10

Төмөр хүн киноны “Тони Старк”-ийн дүрд хувирсан 10 настай Иван хүү Хэллоуиний баярт оролцохоор сургуульдаа явжээ. 

Жилл: Хүүг маань сургууль нь хүлээж авахад бэлэн гэж бодсон боловч тийм байгаагүй. Тэр Мерседесээр сургуульд нь хүргэж өгөхийг хүссэн л дээ. Гэвч хугацаа бага байсан тул Тони автобусаар сургуульдаа явах хэрэгтэй болсон. 

 

Гэвч сургуулийнх нь автобусанд цуг явсан хүүхдүүд түүний өмссөн хувцасыг шоолж дооглосноос болж түүний сэтгэл хөдлөл уйтгар гуниг болон хувирах нь тэр. 

 

Жилл: Хүү маань гэрээсээ гарснаас хойш 20 минутын дараа сургуулиасаа над руу залгалаа. Автобусанд хамт явсан, Хэллоуиний баярын хувцасаа ч өмсөөгүй хүүхдүүд түүнийг тэнэг харагдаж байна хэмээн хэлжээ. Тэгээд сургууль дээрээ ирмэгцээ угаалгын өрөө орж нүүрээ угааж. Тэр утсаар ярихдаа зөндөө уйлж, ихэд гомдсон тухайгаа болон Хэллоуиний үдэшлэгтээ оролцохыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Уйлснаас болж бид хоёр хоёулаа бүлцийж хавдсан нүдтэйгээр зайрмаг олж идэхээр явлаа. Хүүхдүүд ч гэсэн “үг”-ээр хүнийг гомдоож болдгийг ойлгох хэрэгтэй шүү. Миний бяцхан Тони Старкийн яг одоогийн дүр зураг.

 

Иваны ээж Жилл энэхүү явдлын талаар Фэйсбүүктээ хэд хэдэн цуврал пост оруулсан нь олон зуун хүний хандалтыг авчээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа, 

"Би хүүгээ гаргаж өгөхөд тэр их догдолсоор автобус руугаа гүйн орсон. Харин би түүнийг авахаар сургууль дээр нь иртэл тэр нүүр амаа угаачихсан, гомдолтой нь аргагүй зогсож байсан. Тэрийг нь хараад би их өрөвдсөн л дөө. Нүүрнийхээ будаг, сахлаа угаасанд тэрээр уучлал гуйгаад, тэндээс хурдхан явахыг хүссэн".

Тэрээр Старбакс руу явах замдаа өөрт төрсөн сэтгэгдлээ ээжтэйгээ хуваалцжээ. Гэвч эцэст нь Иван тэрхүү дайралт, доромжлолыг өөр дээрээ хүлээж авахгүй байхаар шийдэж, нүүрээ дахин будаад, үдэшлэгтээ явахаар болсон байна. 

 Энэ талаар Жилл өөрийн цахим хуудсандаа: "Өглөөнөөс хойш миний постууд яг л галзуу хулгана шиг байлаа. Та бүхэнтэй сүүлд болсон зүйлийг хуваалцахаар шийдлээ. Хүү маань Старбакс руу явах замдаа өөрт төрсөн мэдрэмжийн талаар ярилцсан юм. Тэгээд тэр сургуулийнхаа үдэшлэгт явахаар шийдсэн. Бид гэртээ хариад нүүр амаа дахиж будаад өөрийн хүссэн машинаар сургуульдаа ирсэн. Тэр өнөөдөр маш чухал зүйлсийг сурч авлаа. Сэтгэл санаагаар дэмжин тусалж, сайн сайхан үгс илгээж байсан та бүгдэдээ баярлалаа" хэмээжээ. 

Иван хэдийгээр бие махбодийн доромжлол, дээрэлхэлтийг амсаагүй ч гэсэн үгээр хүнийг өвтгөж болдгийг түүний ээж бусдад ойлгуулахыг хүссэн юм. Олон янзын хувцас зүүсгэлээр гоёдог Хэллоуиний баярын үеэр хэн нэгэн дээрэлхүүлж, доромжуулдаг тухай яригдсаар ирсэн. Энэ нь хүүхдүүдэд маш эмзгээр тусч байдаг байна. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн дэмжлэг, хайрын үгтэй зурвасууд Иванд энэ дэлхий дээр сайхан сэтгэлтэй хүмүүс доог тохуу хийж доромжлохыг хүссэн хүмүүсээс илүү олон байдаг гэдгийг ойлгуулжээ. 

Жилл: Түүнд хэн нэгэн бие махбодын гэмтэл учруулаагүй. Өдрийн хоолных нь мөнгийг булаагаагүй, шүүгээнд ч хийж түгжиж орхиогүй. Түүнийг зүгээр л гомдоосон. Үг хүнийг өвтгөдөг. Өчигдөр тэрээр амьдралд хэрэгтэй маш олон сургамжийг авлаа. 

  • Бусдыг өөрийнхөө хүссэнээр байлгах хэрэггүй тухай, мөн
  • Бусдын үгийг өөр дээрээ хэт тусгаж авахгүй байх зэргийг ойлгож авсан юм.

Та бүхэнд л гэж хэлэхэд, тэр өмсөж явсан хувцастайгаа эргэж сургууль дээрээ очоод өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлсэн шүү. Үнэхээр зоригтой хүү шүү, би хүүгээрээ бахархаж байна" хэмээн хэлжээ. 

 

Эх сурвалж: https://www.buzzfeed.com/

Ангилал : Бусад
үнэлгээ :
  • Max Ariuna
    2021-11-11 16:59:51

    Ээж нь ямар мундаг юм бэ? Гэхдээ хүүхдүүд тийм зүйлсийг бас ойлгох хэрэгтэй болдог гэж үү? Хүүхдүүд "үг хүртэл өвтгөж" болдог гэдгийг ойлгох боломжтой юу? Учир нь насанд хүрсэн хүмүүс ч зарим нь тэрийг ойлгоогүй явж л байдаг.

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх