Бизнес, эдийн засаг 7 үзсэн 0 үнэлгээ

БНХАУ-ын аялал жуулчлалын салбар сэргэхэд хугацаа хэрэгтэй байна

Б. Эсүхэй

2021.11.09

Цар тахлаас шалтгаалж дэлхийн томоохон эдийн засагтай улсын нэг болох БНХАУ-ын аялал жуулчлалын салбарт хүндрэл учраад байна.


Дэлхийн томоохон эдийн засагтай улс болох БНХАУ-ын дотоодын аялал жуулчлалын салбар өнгөрсөн 3-р улиралд 18.3%-иар унажээ. Он гарснаас хойш аялал жуулчлалын салбарт сэргэлт ажиглагдаж, өнгөрсөн оны мөн үеэс эхний улиралд 247.1%, 2-р улиралд 33%-иар өсөөд байсан ч 3-р улиралд уналт ажиглагдсан талаар БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн юм. 

Энэхүү дотоодын аялал жуулчлалын тоо буурсан явдалд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж буй Ковид-19 халдварын тохиолдол нөлөөлжээ. Учир нь аялал жуулчлалын томоохон төв болсон мужууд жуулчид авахгүй гэсэн мэдэгдэл гаргаад байгаа юм. Хэдийгээр 3-р улиралд аялал жуулчлалын салбар уналттай байсан ч эхний 9 сарын байдлаарх нийт дотоод аяллын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 39.1% өсч, 2.69 тэрбумд хүрсэн байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар ирэх 2 сарын хугацаанд 2020 оны аялал жуулчлалын салбарын гүйцэтгэлд хүрвэл цаашид салбарын өсөлт нэмэгдэх хандлагатай байгаа аж. Энэ үеийг алдагдалгүй давахын тулд томоохон аялал жуулчлалын компаниуд нэгдэж эхэлсэн юм. Тухайлбал, Caissa болон Utour компаниуд өнгөрсөн 6-р сард нэгдсэн билээ. Гэсэн хэдий ч тэд эхний 3-н улирлын байдлаар 464 сая юань буюу 72.5 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа аж

Эцэст нь дүгнээд үзвэл цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө хэзээ дуусах нь тодорхой бус байна. Үүнээс шалтгаалж БНХАУ-ын зүгээс ирэх оны 2-р сард болох Өвлийн олимпийн наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргажээ

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх