Японы стартап 680,000 долларын урьдчилсан захиалгын өртөг бүхий нисдэг мотоциклоо танилцууллаа

Ariuna Lkhagva

2021.11.09

ALI технологийн компанийн хэлж буйгаар тэдний гаргаад буй XTurismo хязгаарлагдмал хувилбар нь цагт 100км хурдлах хүчин чадалтай гэнэ. 

Ганц хүний нисдэг мотоцикл нь нэг цэнэглэлтээрээ 30-40 минут тасралтгүй нисэх боломжтой гэнэ. Уг технологийн компани хэлэхдээ эдгээр нисдэг мотоцикл нь 300 кг жинтэй бөгөөд 100 хүртэлх кг жинтэй ачаа барааг нэг газраас нөгөө газарт тээвэрлэх боломжтой аж. 

ALI хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ, энэхүү нисдэг төхөөрөмж нь 3 секундын дотор 2 метр өндөрт хөөрөх чадвартай хэмээсэн байдаг. 

Ройтерсийн мэдээлснээр энэхүү мотоцикл баталгаат хөдөлгүүр, дөрвөн зайгаар цэнэгдлэгдсэн мотортой бөгөөд видеон дээрээс харахад газардахад шаардлагатай хоёр тулгуур хөлтэй юм. 

Энэхүү хувилбар нь тооны хувьд хязгаарлагдмал буюу зөвхөн 200 ширхэгийг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эхний хагаст захиалагчдадаа хүргэнэ хэмээн мэдээлжээ. 

ALI  - ийн үүсгэн байгуулагч Дайсуке Катаногийн Ройтерст өгсөн мэдээллээс үзэхэд уг тээврийн хэрэгслээр зам дээгүүр нисэх нь Японд хуулиар хориотой ажээ. Гэхдээ түүний хэлж буйгаар ирээдүйд энэхүү нисдэг машиныг алс хол байгаа бүс нутагт яаралтай тусламжийн үеэр ашиглах боломж бий болох гэнэ. 

“Саяхныг хүртэл бид газар дээр явах уу, эсвэл тэнгэрийн хаяагаар явах уу гэдэг сонголтын асуудал байсан. Бид хүмүүст “зорчих” шинэ арга хэлбэрийг танилцуулна гэдэг итгэлтэй” байна хэмээн Катано хэлжээ.

Эх сурвалж: www.businessinsider.com

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх