ТикТок-ын ачаар өсвөр насны охин аврагджээ

Ariuna Lkhagva

2021.11.09

Америкт алга болоод байсан өсвөр насны нэгэн охин аюул заналхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буйгаа илэрхийлж тусламж авахын тулд хажуугаар өнгөрч явсан жолоочийн анхаарлыг татахаар гарын дохио үзүүлжээ.

16 настай охин мөнгөлөг өнгийн Тоёото загварийн машинтай Лондонгийн ойролцоох Кентуки буюу Луисвиллээс зүүн өмнө зүгт 150 миллийн зайтай явж байсан байна. ТикТок хэмээх олон нийтийн сүлжээн дээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд буйг илэрхийлж, тусламж гуйх зорилгоор үзүүлдэг гарын дохиог нэгэн эмэгтэй машин дотроосоо гаргасныг анзаарсан жолооч тэр даруйдаа цагдаагийн газарт дуудлага өгчээ.

Тухайн жолооч охиныг “сэтгэл нь ихэд түгшсэн байдалтай байсан” болоод ахимаг насны эрэгтэй хүн машиныг нь жолоодож явсан тухай мэдэгдсэн байна. Лаурел мужийн шүүхийн албаны шинжээчид тэрхүү Тоёота маркийн автомашиныг төв зам дээр гарч ирэхэд нь барьж аван, гэмт үйлдлийг нь таслан зогсоосон байна. Өсвөр насны охин тухайн ахимаг насны эртэй цуг хойт Каролайна, Теннисси, Кентуки болон Охио хотуудаар цуг явсан тухайгаа мэдүүлсэн аж. 

Үйлдэл дээрээ баригдсан гэмт этгээд болох 61 настай Жэймс Хербертийг баривчилж, шоронд хорих ялаар шийтгэхээр болсон байна.  

Хүчирхийлэл, аюул заналхийлэлд өртсөн тохиолдолд үзүүлдэг тэрхүү дохио тэмдгийг анх Канадийн Эмэгтэйчүүдийн Сангаас өнгөрсөн жил гаргаж байжээ. Энэхүү дохиог үзүүлэхдээ гарын алгаа дэлгээд эрхий хуруугаа нугалаад, бусад хуруунуудаа атгана. 

Эх сурвалж: The Guardians

Ангилал : Дэлхий
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх