Намрын үдшийн галерей

Ariuna Lkhagva

2021.10.12

Монголын Уран Зургийн Галерейгаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Намрын Үдшийн Галерей арга хэмжээ энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр буюу 15, 16, 17 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү эвэнтийн зорилго нь хүүхэд залуусын урлагийн боловсролыг нэмэгдүүлэх, урлагаар дамжуулан өөрийгөө танин мэдэх, мөн монголын шилдэг уран зургийн бүтээлүүдтэй танилцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд оршино. Энэ удаагийн хөтөлбөрийн үеэр Урлагаар анагаахуй хэмээх бяцхан зөвлөгөө өгөх, Уран зургийн тухай урлаг судлаач М. Аминаа ирж лекц унших, уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэх, шог зургийн үзэсгэлэн үзэх, өөрөө зураг зурах, хөгжимтэй уран зураг зэрэг боловсролын сонирхолтой арга хэмжээнүүд болохоор байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг үйл ажиллагаа нь бага насны хүүхдүүд, оюутан сурагчид ирж үзэх нь түгээмэл байдаг байна.

Тасалбарын үнийн хувьд Хүүхэд 2,000, хосоороо ирвэл 10,000 төгрөг, том хүн дангаараа 8,000 төгрөгөөр тус тус тасалбар худалдаж авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Уран Зургийн Галерейн хуудаснаас авна уу.

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх