“Улаанбаатар” олон улсын кино наадмын өдрүүд эхлэх гэж байна

Ariuna Lkhagva

2021.10.13

Их хотыг минь утга учиртай бас урлаглаг болгодог хэд хэдэн томоохон эвэнтүүд байдгийн нэг нь яах аргагүй “Улаанбаатар” Олон Улсын кино наадмын өдрүүд. 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар болоод Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нар Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны Төвийн дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам (УБОУКН)-ыг энэ сарын 18-24-ний өдрүүдэд хотноо зохион байгуулах гэж байна.

Бүтэн нэг долоо хоног үргэлжлэх уг кино наадамд 7дахь удаагийн Венецийн кино наадмын “Шилдэг Найруулагч”-ийн шагналт Халимч Хүү, Каннын наадмын “Шүүгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн Юхо Куосманен найруулагчийн Зургадугаар Бүхээгт суусан Финлянд бүсгүй, Каннын Шүүгчдийн нэрэмжит шагналт Санагалзал, Одри Дивон найруулагчийн Венецийн “Алтан Арслан”-гийн эзэн Хөндөлт зэрэг шилдэг хорь гаруй киног дэлгэцнээ үзүүлэхээр бэлдээд байна. 

Энэ жил кино наадмын үеэр багцийн тасалбар худалдаалахгүй бөгөөд та үзэхийг хүссэн киноны бүрийнхээ тасалбарыг тус тусад нь Тэнгис кино театрын тасалбар түгээх хэсгээс очиж худалдан авах юм. Нэг кино ойролцоогоор 9000 төгрөгийн үнэтэй байх аж. 

Кино наадмын үеэр “МОНГОЛ БА ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН БҮСИЙН КИНО ФОРУМ” – ийг зохион байгуулах гэж байгаа бөгөөд бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, кино салбарын чадавхыг бэхжүүлэх зорилгоор Локарно олон улсын кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж буй “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”-ыг монгол хэлний орчуулгатайгаар сонсох боломжтой юм. 

Уг форум нь Тэнгис кино театрт энэ сарын 17, 18, 19, 21 – ны өдрүүдэд болох ажээ. 

Үүнтэй зэрэгцээд кино уран бүтээлчдийн ур чадвар, бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Авдраа уудал” хэмээх сургалтыг зохион байгуулах гэж байна. Уг “Кино зураачийн ур чадварыг дээшлүүлэх” сэдвийн дор Германы Бабелсбергийн Кино Урлагийн Их Сургуулийн кино зургийн танхимын эрхлэгч Д.Ариунсайхан удирдан явуулна. Д.Ариунсайхан нь олон улсын нэр хүндтэй 30 гаруй найруулагч нартай хамтран ажилласан бөгөөд Германы Урлагийн Академийн “Шилдэг Телевизийн Бүтээл”, Хахенбургийн Кино Наадмын “Алтан Арслан”, Чикагогийн Олон Улсын Хүүхдийн Кино Наадмын “Best of Fest” шагналыг тус тус хүртэж байжээ. Одоо тэрээр Netflix -ийн шинэ кинонд ерөнхий зураачаар ажиллаж байна.

Сургалт нь 2021 оны 10-р сарын 21-23-ний өдрүүдэд 14:00 – 17:00 цагийн хооронд “Улаан Гэр” бүтээлч орон зайд болох ажээ. 

Улаанбаатар Олон Улсын кино наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энд дарж тэдний цахим хуудсанд нэвтэрнэ үү. 

#УлаанбаатарКиноНаадам2021

#UBIFF2021

#UBIFF

Ангилал : Соёл урлаг
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх