Ургамлын үрээр мах боловсруулах технологийг судалж байна

Ariuna Lkhagva

2021.10.13

Исланд улс өсөлтийн фактортой генийн өөрчлөлтөд оруулсан арвайн үрийг тариалан мах гаргаж авч байгаа тухай BBC мэдээллэв. Хүлэмжинд тариалсан энэхүү арвайн үрийг гүйцэт боловсруулсны дараагаар нунтаглан ариутгаад үүнээс үлдсэн өсөлтийн фактор бүхий уургаар лабораторит мах гаргаж авсан байна.

“Дэлхийн хүн ам нэмэгдэж байгаатай холбогдуулан бид тэднийг хоол хүнсээр хангах шинэ арга хэлбэрийг бодож олох шаардлагтай. Ямар нэг амьтны амийг хөнөөхгүйгээр мах гаргаж авах нь илүү бага энерги, газар ашиглах,  хортой хог хаягдлыг багасгах болно” гэж Уургийн лабораторийн эрхлэгч хэлжээ.

Энэхүү компани үхрийн үүдэл эсийг ашиглан лабораторийн нөхцөлд үхрийн махан бургер, стейк хийн туршиж үзжээ. Хэрвээ туршилт цаашид амжилттай болвол малын махыг бодвол илүү хямд өртгөөр худалдаалах тухай дурьджээ. Цаг уурын ямар ч нөхцөлд ургах өндөр чадамжтай ургамлын нэг бол арвай бөгөөд тэр шалтгаанаар арвайг сонгон авсан байна. 1.5 км.кв талбайд 10,000 тонн мах үйлдвэрлэх боломжтой хэмээн албаны хүмүүс мэдээлж байна. 

Эх сурвалж: bbc.com

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх