Теслагийн Старлинк: Элон Маскийн бүтээж буй сансрын интернетийн талаар таны мэдвэл зохих зарим зүйлс

Ariuna Lkhagva

2021.10.14

Элон Маск гэхэд таны төсөөлөлд дэлхийн хамгийн баян хүн гэж бууж байгаа байх. Мөн магадгүй түүний цахилгаан машины компани болох Тесла, ​​“SpaceX”, “Solar City” зэрэг технологийн салбарт томоохон байр суурь эзэлж буй компаниудыг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулагч гэж санагдаж байгаа ч байж болох юм. Харин бидний толгой дээр нисэж буй сансрын хиймэл дагуулын сүлжээний тусламжтайгаар дэлхийн бүх хүн ашиглаж болохуйц өндөр хурдны интернетийн шинэ сүлжээ болох Старлинкийн талаар нэг их сайн мэдэхгүй байж магадгүй юм. 

Тэгвэл Элон Маск өндөр хурдны интернетыг аль болох олон хүнд хүргэхээр дэлхийн тойрог замд хиймэл дагуулыг хөөргөөд байна. Үүнийг дэлхийн тойрог замд байгаа хиймэл дагуул буюу одны орд шиг нэг төрлийн сансрын хөлөг гэж нэрлэж болохоор байна. 

Эдгээр хиймэл дагуулын тусламжтай бид интернеттэй болох уу? 

Ер нь бол тийм. Старлинк өөрийн вэбдээ, дэлхий дээр интернетийн сүлжээ хүрэхэд хүндрэлтэй байдаг газруудыг ч утасгүй интернетэд холбохыг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Уламжлалт буюу утсаар холбогддог интернет зарим газар хязгаарлагдмал, найдваргүй байдаг бөгөөд тэдгээр газруудад ч Старлинкийн өндөр хурдны интернет хүрэх боломжтой хэмээн таамаглаж байна. Ингэхийн тулд та сансраас интернетын сүлжээг хүлээн авч, давтамжийн уртыг рүүтэрт дамжуулах бяцхан хиймэл дагуулын тавгийг гэрийнхээ гадна суурилуулахад хангалттай. Бүр Android болон iOS үйлдлийн системд тохирсон Старлинк хэмээх гар утасны аппликэйшн хүртэл гарсан бөгөөд үүний тусламжтайгаар хэрэглэгчид хаана, ямар байршилд сүлжээ сайн байгааг мэдэх боломжтой юм. Одоогоор АНУ-ын зарим мужууд, Канад зэрэг газруудад ашиглагдах боломжтой байгаа боловч 100 мянга гаруй хиймэл дагуул хүлээн авагчийг үйлчлүүлэгч рүү илгээгээд байна. Цаашдаа Старлинк дэлхийг бүхэлд нь бүрхсэн өндөр хурдны интернетийн дохиоллыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. 

Старлинкийн интернет хэр хурдан бэ?

2021 оны эхээр Старлинкийн бодит хурд нь 40-93 мегабайт байсан. Старлинк интернетийнхээ татаж авах хурдыг 50-150 мегабайт байна хэмээн зарлаж байсан боловч шалгалтын явцад бодит хурд нь үүнээс арай бага байсан. Цаашид хурдыг ихэсгэхээр ажиллаж байна. 

Старлинк интернет ямар үнэтэй вэ?

50-150 мегабайтын татаж авах хурдтай Старлинкийн интернет сарын 99 долларын үнэтэй. Бусад хиймэл дагуулын интернет болох Виасат нь 12-100 мегабайтын хурдтай интернетээ сарын 30-150 доллараар үнэлсэн байдаг бол, Хюгстнэт нь 25 мегабайтын татаж хурдтай интернетээ 60-150 доллараар үнэлсэн байна. Америкчууд уламжлалт интернетдээ сард дунджаар 60 долларыг төлдөг ажээ. 

Старлинкийн интернетийг хаана ашиглах боломжтой вэ?

Дэлхийн бүх хэсгүүдийг интернетийн сүлжээгээр хангахыг зорьж байгаа ч зарим дэлхийн зарим хэсгүүдэд Старлинкийн сүлжээ хязгаарлагдмал байна. Гэхдээ одоогоор АНУ-ын зарим муж, Канад, Их Британи, Франц, Герман, Австри, Недарланд, Ирланд, Бельги, Швейцари, Дани, Португал, Австрали болон Шинэ Зеландад зэрэг газруудад Старлинкийг ашиглах боломжтой. 

Америкчууд Старлинкийн тухай ямар бодолтой байна вэ? 

Хүмүүс Старлинкийг уламжлалт интернет сүлжээ орох боломжгүй алслагдсан газар нутаг болон интернетийн хурд хангалтгүй байгаа хэсгүүдэд хамгийн тохиромжтой хэмээн үзэж байна. Старлинкийн бета хувилбар бэлэн болоход Америкчуудын 51% нь Старлинкд бүртгүүлэхээр байгаа тухай тооцоо гарчээ. Одоогоор Америкчуудын хүн амын 5% нь хиймэл дагуулын интернетын бусад сүлжээг хэрэглэдэг. Старлинк бэлэн болвол тэдгээр хүмүүсийн 64% нь Старлинк рүү шилжих сонирхолтой байгаа юм байна. Мөн интернет хэрэглэгчдийн 55% нь илүү өндөр хурдны интернетыг санал болгох боломжтой гэвэл одоогийнхоосоо арай өндөр өртгөөр Старлинкийг гэртээ авч ашиглах хүсэлтэй байгаа тухайгаа мэдэгджээ. 

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх