HelloBaby хоёр дахь хувилбараа танилцуулна

Ariuna Lkhagva

2021.10.15

Сүүлийн жил гаруй буюу хөл хорионы үеэр “HelloBaby” аппликейшны хэрэглэгч зуун мянгад хүрчээ.


Сүүлийн жил гаруй буюу хөл хорионы үеэр “HelloBaby” аппликейшны хэрэглэгч зуун мянгад хүрчээ. Фемтек Солюшн компанийн Hello Baby -г Б.Ариунсанаа, Б.Манд нар хамтран үүсгэн байгуулсан. Энэхүү апп нь Монголын хамгийн анхны Фем-тек салбарын бүтээгдэхүүн юм. Фем-тек гэдэг нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг технологиор шийдэх зорилготой салбар ажээ.

HelloBaby нь 2021 оны Аравдугаар сарын 23-нд нэг жилийнхээ ойгоор хоёр дахь хувилбараа хэрэглэгчдэдээ танилцуулах гэж байгаа билээ. Энэ талаар үүсгэн байгуулагчдын нэг Б.Ариунсанаагаас асуухад “Өмнөх апп жирэмсэн ээжүүдэд зориулагдсан бол удахгүй нээлтээ хийх аппликейшн нь хүүхэд төрсөн цагаас эхлэн хоёр нас хүртэл хэрэглэж болох хүүхэд хөгжлийн апп. 1000  хоног буюу хүүхэд хоёр нас хүртэлх тэр хугацаа бол хүүхдийн ирээүйдийн амьдралын бараг 70 хувийг шийддэг. Тиймээс HelloBaby маань энэ чухал цаг хугацааг даван туулахад нь эцэг эхчүүдэд туслах зорилготой юм.” гэлээ.

Түүнээс гадна Монголын шилдэг эмч мэргэжилтэн нарын боловсруулсан эх, хүүхдийн эрүүл мэндийн хичээл буюу мастерклассууд, эмнэлэг, үйлчилгээний газруудын нэгдсэн мэдээлэл, мэргэжилтнээр баталгаажсан 500 гаруй мэдээлэл, дижитал “ягаан дэвтэр” болох вакцины дэвтэр ба төлөвлөгч, долоо хоног тутмын хүүхдийн хөгжлийн дэлгэрэнгүй мэдээлэл, хүүхдийн хөгжлийн үе шат хянах хэсэг, 1000 хоног аав, ээж хамтдаа хийх чухал алхмуудыг багтаажээ.

Эрүүл мэндийн салбар ачаалалтай байгаа энэ үед жирэмсэн эх, ээжүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг цахим хэлбэрээр авах боломж нээгдсэнд хүмүүс таатай байна. HelloBaby-гийн нэгэн хэрэглэгч “Анхны хүүхдээ тээж байхдаа гадаад апп хэрэглэж байлаа. Харин хоёр дахь хүүхэд дээрээ HelloBaby гээд Монгол апп гарсныг дуулаад ихэд сонирхон хэрэглэсэн. Жирэмсэн эмэгтэй хүн бүрт хэрэгтэй гэж санагдсан.” гэж цахим хуудаст сэтгэгдэл бичсэн ба энэ мэтчилэн эерэг сэтгэгдлүүд ихэн олон байлаа.

Нэмж хэлэхэд уг апп-ыг хүүхдийн ээж, аав, эмээ, өвөө гэр бүлийн бүх гишүүн хэрэглэх боломжтой. Аавуудад зориулсан булан хүртэл байгаа гэнэ. Жишээлбэл шинэ аав болоход ямар байдаг вэ? Ганц бие аав байх ямар байдаг вэ? Олон хүүхэдтэй аав байх ямар байдаг вэ? гэх мэт сонирхолтой нийтлэлүүд байгаа аж.

Уншигч та шинэхэн ээж бас аав бол 10-р сарын 23-нд цахимаар нээлтээ хийх HelloBaby апп-ийг татаж, эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлээрэй.

Ангилал : Боловсрол
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх