Америкийн арми мэргэн буугаар зэвсэглэсэн нохой шиг робот авч магадгүй

Ariuna Lkhagva

2021.10.17

Филадельфийн “Ghost Robotics”-ий бүтээсэн робот нь Vision хэмээх хөлтэй роботуудын шинэ хувилбар юм. АНУ-ын Агаарын Цэргийн Хүчнийхэн одоогоор эдгээр роботын зэвсэггүй хувилбарыг Флорида дахь Тиндаллын Агаарын Цэргийн Баазад периметрийн аюулгүй байдлын туршилт болгон ашиглаж байна.


Филадельфийн “Ghost Robotics”-ий бүтээсэн робот нь Vision хэмээх хөлтэй роботуудын шинэ хувилбар юм. АНУ-ын Агаарын Цэргийн Хүчнийхэн одоогоор эдгээр роботын зэвсэггүй хувилбарыг Флорида дахь Тиндаллын Агаарын Цэргийн Баазад периметрийн аюулгүй байдлын туршилт болгон ашиглаж байна.

“Ghost Robotics” энэ долоо хоногт Вашингтон хотноо болсон АНУ-ын Армийн Холбооны жил тутмын уулзалт дээрээ зэвсэглэсэн хувилбарыг үзүүлжээ. Робот нь SPUR систем буюу тусгай зориулалтын автомат хамгаалах бүрхэвчтэй ба 6.5 мм-ийн хүчтэй харваач буутай. Мөн энэ нь өдөр шөнийн камертай бөгөөд 1200 метрийн хүрээг хамрах чадалтай аж.

“Ghost Robotics” нь 2015 оноос хойш дөрвөн хөлт роботуудыг хөгжүүлж байгаа бөгөөд өмнө нь хог хаяхад зориулсан гар, таслагч, буу шиг харагдах тэслэх бөмбөг зэрэг нэмэлтүүдтэй хувилбаруудыг үзүүлж байсан.

Роботууд нь хөдөлгөөн хийх өндөр чадвартай. Дугуйтай эсвэл гинжтэй машинуудын туулж чадахгүй хүнд хэцүү, саадтай газрыг ч гатлах чадвартай байна. Жишээлбэл харуул роботуудын урьдчилан тогтоосон замаар явж, саад бэрхшээлээс зайлсхийхийн тулд шаардлагатай бол замаасаа хазайж, санаанд оромгүй зүйл болон гаднын этгээдтэй таарахдаа оператор хүнд анхааруулах боломжтой.

Тийм боловч “Ghost Robotics”-ийн гүйцэтгэх захирал Жирен Парик хэлэхдээ харваач буу нь өөрийн удирдлагатай зэвсгийн системээр ажилдаггүй.

“Бууг алсын оператор бүрэн хянадаг. Хүн зэвсгийг хянадаг болохоос автомат систем байдаггүй.” гэж Парик хэлсэн.

Түүнчлэн саад бартаатай газраар хөдөлгөөн хийх, харвах байрлал авахыг нь алсаас удирддаг. Энэ нь хот, хөдөөгийн аль ч нөхцөлд ажилладаг ба шат руу авирч чаддаг ажээ. Дээр нь оператор нь галын шугамаас нуугдах эсэхийг удирдаж болдог юм гэнэ.

Парик өөр нэгэн шоунд эвдэршгүй, дугуйтай, өөр дээрээ зэвсэгтэй төхөөрөмж харж байсан ч түүний анхаарлыг нэг их татаагүй байна. Харин тэрээр хөлтэй робот олон арван жилийн турш шинжлэх ухааны зохиомжит кинонууд дээр гардаг амьтантай төстэй харагддаг учраас буудахдаа сэтгэл хөдөлмөөр хариу үйлдэл үзүүлдэг хэмээн үзжээ.

Пентагоны бодлого нь бүх роботын зэвсэг нь хүний операторын хяналтад байх ёстой юм. Гэсэн хэдий ч жижиг дронууд нь автоматаар бай сонгох, дайрах зэрэг технологи аль хэдийн хөгжсөн бөгөөд аль хэдийн Ливи ашиглагдаж байсан байж болох юм.

Эх сурвалж: www.newscientist.com

Ангилал : Технологи
үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх