Бизнес, эдийн засаг 11 үзсэн 0 үнэлгээ

Дэлхийн улс орнууд шүгэл үлээгчдийг хэрхэн урамшуулдаг вэ?

Б. Эсүхэй

2021.11.06

Дэлхийн улс орнууд шүгэл үлээгчдийг хэрхэн урамшуулдаг талаар олж мэдэцгээе. 


Нийгэм хөгжихийн хэрээр ололт, амжилт, алдаа, дутагдлууд бий болсоор иржээ. Тэгвэл тэрхүү алдаа дутагдлыг олж, зоригтойгоор олон нийтэд мэдээлдэг этгээдийг шүгэл үлээгч гэж нэрлээд аль хэдийн 50  жил болсон байна. Энэ хугацаанд тэдний эрх ашгийг хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалтууд бий болов. Шүгэл үлээснээр нэр хүнд бий болохын зэрэгцээ шагнал урамшуулал ч дагалддаг билээ. Дэлхийн улс орнууд шүгэл үлээгчдийг хэрхэн урамшуулдаг талаар олж мэдэцгээе. 

АНУ-ын хууль тогтоох байгууллагын шүгэл үлээлттэй холбоотой судалгаанаас харахад өнгөрсөн 30 жилийн хугацаанд жил бүр дунджаар 377 шүгэл үлээлтийн кейс бүртгэгдэж, тэдэнд дунджаар 562 мянган ам долларын урамшуулал олгожээ. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд шүгэл үлээлтийн урамшуулал нэмэгдэх болж, жилд дунджаар 4.8 сая ам доллар шүгэл үлээгчдийг урамшуулахад зарцуулагдах болжээ. 

Манай улсын хувьд шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай ойлголтууд дөнгөж бий болж байна гэж хэлж болно. Учир нь энэ удаагийн ЗГ-ын хуралдаанаар “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал”-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болоод байна. Тус хуульд шүгэл үлээгчтэй холбоотой олон асуудлыг тусгасан бөгөөд шүгэл үлээгчийн мэдээллийн онцлогоос хамаарч 100 саяас 1.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох талаар оруулжээ. 

Дүгнээд үзэхэд, дэлхийн улс орнууд хийгээд Монгол улс маань ч шүгэл үлээгчийн хууль, эрх зүйн орчныг хамгаалах, тэдэнд урамшуулал олгоход анхаарч эхэлжээ. Энэхүү үйл явдал нь цаашид бидний нүдэнд харагдахгүй болж өнгөрдөг хууль бус үйлдлийг таслан зогсоох эхлэл болох юм. 

үнэлгээ :

Мэдээлэл олдсонгүй

Та мэдээ баяжуулахийн тулд өөрийн эрхээр нэвтэрч орно уу

Нэвтрэх